Thursday, July 23, 2009

M4 танилцуулга

m4

Үнэ: $3100

Гарал үүсэл: АНУ

Калибр: 5.56 NATO

Сумны Багтаамж: 30 сум

Галын Хурд: 685 эрг/мин

Жин (цэнэглэгдсэн): 3.22 кг

Сумны Жин: 4 грам

Хошууны Хурд: 2900 фит/сек

Хошууны Энерги: 1570 жоуль

M4 (өөрөөр CAR-15 727) бол Colt үйлдвэр дэхь хүмүүсийн гаргасан тактикын карбин юм. Жин багатай, дээрээс нь холын зайн буудлагын зориулалттай буу тул өөрийнх нь хойч үеийн хувилбар М16А2-н адил холын тусгалтай, мөн ижил хошууны хурдтай. Минутанд 700-1000 циклийн эргэлт хийх 5,56 мм-н хагас пулемётын сум ашиглах галын өндөр хурд бүхий авсаархан зэвсэг учир М4 хамгийн шилдэг тактикын карбин гэж үзэгддэг. Иш нь эвхэгдэж гарын доор хадгалах боломжийг бүрдүүлнэ, мөн галын хүчийг нэмэгдүүлэх М203 гранат харвагчийг угсарч болно. Их биеийн хойд хагаст суурилуулсан ониор сумны максимум тусгалд зэвсгийг илүү сайн хянах боломжтой болгосон. М4/М4А - М4 бол хөнгөн жинтэй, газаар ажиллах хийн хөргөлтөт, магазин тэжээх зарчмаар ажиллах эвхэгддэг иштэй мөрлөж буудах зэвсэг. М4 Карбин М16А2-н нийтлэг шинжүүдтэй 80% нийцдэг бөгөөд бүх М3 .45 калибрын хагас автоматуудыг орлож чадна. М4А нь М4-н гар бариулыг нь Picatinny-Weaver-н харааны төхөөрөмжөөр оруулсан ялгааг эс тооцвол яг М4-тэй ижил. М4 нь гагнасан гогцоо бариултай байснаараа М4А-аас ялгардаг, харин М4А1 нь харааны болон бусад нэмэлт хэрэгслийн зориулалтаар хавтгай оройтой болсон. Хуучны CAR-15 болон түүний залгамжлагч загвар болсон Сommando нар цагтаа их түгээмэл байсан ч энэ хоёрт нэг л дутагдал байдаг байлаа. Тэр нь холын зайд тусах тусгал байлаа. Ингээд 1988 онд Colt үйлдвэр дэхь инженерүүд өмнөх загваруудаасаа огт өөр, давтагдашгүй шинэ карбин үйлдвэрлэхээр ажиллаж эхэллээ. М4 өмнөх оролдлогуудаас сургаал авч халалтын давхар хамгаалалттай болон бүтээгдлээ. Эхэн үеийн загварууд нь үйлдвэрлэлд хэдийнээ нэвтэрсэн байсан М16А2-н загвартай тун ойролцоо байсан ба хэрэг дээрээ М4-г үйлдвэрлэхдээ ашиглагддаг эд ангиудын 80% нь М16А2-т нийцдэг байлаа. Гайхалтай нь, М16А2-н хүлээн авагчийн оронд хуучны М16А1-н арын харааг авч ашигласан Model 723 гэх нэрээрээ танил болсон М4-н өөр хувилбар гарчээ. Одоо тэд М16А2-оос илүү авсаархан, оновчтойгоор холын зайд буудах чадалтай, ман М203 болон хожмын РIM203 гранат харвагчдыг угсрах тактикын шийдэл бүхий зэвсгийг гаргах болжээ. 1994 онд Нэгдсэн Улсад армийн хэрэглээнд байсан хуучны нэр хүндтэй М3 бууг, цаашлаад М9 хагас автомат гар бууг, мөн шилэгдмэл М16А2 винтовуудыг М4 Карбины цувралаар солих болсныг албан ёсоор зарлалаа.

0 comments :