Thursday, July 23, 2009

AK-47 танилцуулга

ak





Үнэ:$2500 Гарал үүсэл:Орос Калибр:7.62 NATO Сумны Багтаамж:30 сум Галын Хурд:600 эрг/мин Жин(цэнэглэгдсэн):4.79 кг Сумны Жин:7.9 грам Хошууны Хурд:2329 фит/сек Хошууны Энерги:1992 жоуль


ak




AK-47 гэдэг нь 1947 оны загвар бөгөөд Автомат Калашникова гэдэг товчилсон нэр юм. АК-47 -г 1940-өөд онд Зөвлөлтийн Арми АК нэрээр авч хэрэглэжээ. Дотоодын хэрэгцээнд болон експортонд зориулж энэ зэвсгийг олон тоогоор үйлдвэрлэдэг байлаа. Румын, Болгар, Зүүн Герман, Бүгд Найрамдах Хятад Ард Улс зэрэг олон оронд мөн бусад орнуудад АК-ны хуулбарыг үйлдвэрлэдэг. АК-ны үндсэн үйлдвэрлэгч нь Оросын Изевскт мужид байрлах Измаш - Изевскийн машин механизмын завод байсан юм.


ak




Техникийн хувьд, АК бол газын дэмжлэгээр гал сонгон магазин тэжээх зарчмаар ажиллах давшилтын пулёмет юм. АК-ны газын систем нь татуурга тээгчид (bolt carrier) холбогдсон холын түлхэлтэт хийн поршень (хавхлага) ашигладаг. Мөрлөж буудах буу биш ч M4A буунд дассан хүмүүс мөрлөж буудах тохиолдол бий. АК хүлээн авагчийн дотоод хананд тогтоогдсон үүрүүдэд аюулгүй түгжигдэх хоёр аварга сэнж бүхий эргэлтэт татуурга ашигладгаараа онцлог юм. Хүлээн авагчийг өөрийг нь хатуу ган хөндлөөс машиндаж авдаг бөгөөд хүлээн авагчийн гадарыг үетэй метиалаар хучдаг. Гол төмөр нь хүлээн авагчид байнгалан холбогдсон байх ба сумны цооног болон тасалгааг хромоор бүрсэн байна


ak




АК-ны домог болсон найдварт байдал нь энгийн хийц, хий дамжуулах хэтэдсэн хүчин чадалтай холбоотой. Ердийн ашиглалтын нөхцөлд, татуурга тээгч / татуургын хэсэг өндөр хурдаар хөдөлж хүлээн авагчийн арын хананд хүчтэй цохилт өгөөд буцах замдаа хүлээн авагчийн нүүрний хананд цохилт өгнө. Энэ бүрэн-автомат горимын оновчит байдлыг ямарваа хэмжээгээр буруулдаг ч системд шаардах хүчийг өгдөг юм. Мөн төдий хэмжээгээр хүлээн авагч нь бохирддог тул арчилгаа багагүй шаарддаг зэвсэг юм.


d




Хэдийгээр дэлхий дахинд олон хуулбар болон түгээгдсэн ч өнөө хүртэл тактикын чийдэнгээр тоноглогдох эсвэл гранат харвагч угсралттай болж шинэчлэгдээгүй. Тэр ч бүү хэл саяханыг хүртэл дуу намсгагчгүй хэрэглэж иржээ. Гагцхүү ахмад дайчид өөрсдөн аргаар навтсаар (даавуугаар) хошууг ороон дууг намсгаж иржээ. Харин АК-ны хамгийн авсаархан (ишийг нь эвхэгддэг болгосон), оновчтой буудлагатай хувилбарыг Оросын тусгай ангийн дайчид эзэмших болжээ


ak



0 comments :